Агаар мандлын физик, экосистем

 Түүхэн хөгжил, өнөөгийн дүр төрх

Агаар мандлын физик-экосистемийн профессорын баг нь Агаар мандлын физик-экосистемийн профессорын баг нь  2002 оны 07 сарын 02-ны Ректорын 155 тоот тушаалаар байгуулагдсан.  Одоогоор проф-2, дэд проф-1,  доктор (Ph.D)-3, ахлах багш-1, багш-2, туслах багш-1, сургалтын инженер -1 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Багийн бүрэлдэхүүн:

Агаар мандлын физик-экосистемийн профессорын багийн хамт олон. 2013 он.

Т.Улаанбаатар, доктор, тэргүүлэх профессор
Н.Түгжсүрэн. доктор (Ph.D)

Б.Доржсүрэн. доктор (Ph.D), профессор
Ш.Рашид. дэд профессор
Ш.Альгирмаа, доктор (Ph.D), дэд профессор
Т.Тунгалаг. магистр багш
Ж.Далхсүрэн. магистр багш
Б.Булгансайхан, магистр багш
Н.Чимэдцогзол. магистр туслах багш
Д.Номиндарь. дадлагажигч багш
М.Амгалан: Сургалтын инженер

Бэлтгэн гаргаж буй мэргэжил : Үйлдвэрийн экологи (физик-экологи)

Мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн он :  2003 оноос эхлэн бакалавр, магистр, докторын шатны сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн зориулалт, мэдлэг чадвар :  Энэхүү мэргэжил нь инженер -экологийн чиглэлээр өргөн хүрээтэй  олон чиглэлд ажиллах боломжтойгоор бэлтгэгдэж байгаа юм.  Мэргэжилтэн нь физик -экологийн суурь боловсролд тулгуурлан байгаль орчны төлөв байдлыг шинжлэн судлах, орчны нөөцийн үнэлгээ хийх, орчны физикийн орчин үеийн аргуудыг ашиглах өргөн суурь мэдлэгтэй байна. Байгалийн болон хүний үйл ажиллагааны  харилцан шүтэлцээг загварчлах, сөрөг нөлөө, үр дагаврыг прогнозлох, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах экологийн үнэлгээ хийх туршилт судалгааны орчин үеийн арга технологийг эзэмшинэ.

Заадаг хичээл:  Үйлдвэрийн экологийн инженер (мэргэжлийн код D524501, E524501) мэргэжлээр бакалавр болон магистрийн зэрэг олгодог ба доктор, бакалавр, магистрийн түвшний хичээлүүдийг ордог.

Үүнд:

   Бакалаврын сургалт:

Инженерийн мэрэгжлийн ангийн оюутнуудад:

  • Физик 1 (F.PH101)
  • Физик 2 (F.PH102)

ҮОЗИ-ийн ахлах ангийн оюутнуудад зааж буй мэргэжлийн суурь хичээл:

  • F.PH 231    Физик цаг уур
  • F.PH 232     Дэлхийн судлалын үндэс
  • F.PH 234    Физик экологи
  • F.PH 242    Байгаль орчны мониторинг
  • F.PH 235    Мэргэжлийн удиртгал
  • F.PH 236    Нарны цацрагын горим, тооцоолох аргууд
  • F.PH 240    Гэрлийн уур амьсгал
  • F.PH 241    Агаарын бохирдлыг хянах арга, багаж төхөөрөмж

Мэргэшүүлэх хичээл:

  • F.PH 341    Агаар мандлыг хамгаалах технологи
  • F.PH 348    Агрофизик
  • F.PH 349    Аэрозолын физик 1

Магистрын сургалт:

  • F.PH 508    Аэрозолын физик 2
  • F.PH 514    Уур амьсгал судлал
  • F.PH 524    Агаар мандалын физик 1
  • F.PH 546    Агаарын аэрозолын бохирдолыг судлах арга, технологи
  • F.IPT 501    Патент судлал

Докторын сургалт:

  • PH 807    Экологийн Физик үндэс
  • PH 812    Патент судлал
  • PH 818    Агаар мандлын физик 2
  • PH 821    Гэрлийн уур амьсгал
  • PH 825    Агаар мандлын бохирдол, судалгааны арга зүй
  • PH 833    Агрофизикийн үндэс

Сурах бичиг, гарын авлага:

Сургалтын материаллаг бааз:

Лекцийн их тэнхим, оптик, атом, цөмийн физикийн лаборатори, физикийн кабинет, экологийн лаборатори.

Судалгаа шинжилгээний ажлын үндсэн чиглэл:

  • Агаар мандал дах физик үзэгдлийн судалгаа
  • Байгаль орчны төлвийг зайнаас тандан судлах
  • Агаар мандалын бохирдлын судалгаа
  • Физик-экологийн судалгаа
  • Нарны фотосинтезийн идэвхт цацрагийн судалгаа
  • Гэрлийн уур амьсгалын судалгаа

Хамтын ажиллагаа, гадаад , дотоод харилцаа :

  • Япон улсын Чибагийн Их Сургуулийн “Байгаль орчны төлөвийг  зайнаас тандан судлах төв”
  • Дорнот Сибирийн Технологийн Их Сургуулийн физикийн тэнхим
  • Солонгос улсын Улсаны Их Сургуулийн хүрээлэн буй орчныг судлах сургууль
  • Сибирийн Шинжлэх Ухааны Академын Нар-Дэлхийн физик судлах хүрээлэн
  • ШУА-ийн физик технологийн хүрээлэн
  • ШУА ба МУИС-ийн дундын геофизикийн судалгааны төв
  • МУИС-ийн физик-электроникийн сургууль
  • БОАЖЯамны “Ус цаг уур орчны шинжилгээний газар”

Багш нарын мэргэжил дээшлүүлэлт

Нас-Уртын Түгжсүрэн: Нас-Уртын Түгжсүрэн: 1974-1975 онд ЗСБНХУ-ын Эрхүүгийн Их Сургууль, Москвагийн Их Сургууль, 1978-1982 онд БНБАУ-ын Софийн Их Сургуулийн аспирантур, 1993 онд Франц улсад Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дээд курс, 1998 онд АНУ-д Дээд боловсролын удирдлагын менежментийн курс, 1988-1990 онд Патент Судлалын Олон Нийтийн Институтэд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Балбарын Доржсүрэн: 1990 онд ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд, 1996 онд Санкт-Петербургийн Улсын Их Сургуульд, 1998 онд 1996 онд Санкт-Петербургийн Улсын Их Сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Шангишбайн Рашид:  1963-1965 онуудад хуучнаар ЗХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-д мэргэжил дээшлүүлсэн.

Шагжийн Альгирмаа:  1997 онд Хятадын Нанжин хотод 45 хоногийн курст мэргэжил дээшлүүлсэн.

Төмөрхүүгийн Тунгалаг:  1989 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх Институдэд, 1997 онд Физикийн хүрээлэнд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Жамъянжавын Далхсүрэн:  1988-1990 онд Д.Сүхбаатарын нэрэмжит УТДС,  1995 онд ОХУ-н Эрхүү хотын УИС-д тус тус мэргэжил дээшлүүлсэн.